Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны 2019 оны 07 сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 07 дугаар сарын тойм мэдээ
- Гадаргын усны чанар: Ховд аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 07 дугаар сард Ховд- Мянгад, Дөргөн-Харус, Мөнххайрхан-Долоон нуурын гол, Буянт-дээд, Буянт-доод гэсэн 5 голын усанаас сорьц авч шинжилгээ хийж усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 07 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан үзүүллээ.
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Мөнххайрхан - Долоон нуур |
|
|
3.6 |
0.20 |
0.007 |
0.019 |
2 |
Ховд - Мянгад |
|
|
2.7 |
0.14 |
0.008 |
0.047 |
3 |
Дөргөн - Харус |
|
|
3.00 |
0.24 |
0.003 |
0.013 |
4 |
Буянт - дээд |
10.3 |
2.7 |
3.2 |
0.34 |
0.004 |
0.029 |
5 |
Буянт - доод |
9.16 |
2.4 |
2.8 |
0.27 |
0.007 |
0.024 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.100 |
Ховд гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ховд голын усны эрдэсжилт 149.3 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хар усан нуур: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хар ус нуурын усны эрдэсжилт 151.3 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Долоон нуурын гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Долоон нуурын голын усны эрдэсжилт 148.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 172.8 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 173.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
- Хаягдал бохир усны хяналт шинжилгээ:
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 33%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВ БОШЛ